ӨМНӨГОВЬ: БНХАУ-ын Ганц мод боомтын чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээг нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-11-15 16:26:45

Даланзадгад, 2023 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/.  Өмнөговь аймгийн Гашуунсухайт болон БНХАУ-ын Ганц мод боомтын зорчигч тээврийн үйлчилгээг нээжээ.  

 

Тодруулбал, 2023 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр туршилтын тээврийг хийж, Хятадын талд нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулснаар үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэллээ

 

“Их говийн хүслэн компани 2023 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрөөс иргэдэд автобусаар үйлчилж эхэлсэн байна.

 

Иргэд боомтоор зорчих тасалбараа Тайван зогсоолын нэг цэгийн үйлчилгээний төвөөс худалдан авах юм. Суудлын жижиг машин, хувийн унаагаар хилээр нэвтрэхгүй, зөвхөн автобусаар зорчихыг анхаарууллаа.

 

Гашуунсухайт боомтын Тайван зогсоолоос 7.50, 10.00, 13.50, 15.30 цагаас, Ганц мод боомтын автовокзалаас 7.50, 10.00, 13.50, 15.30 цагт тус тус автобус хөдөлнө.


Тасалбарын үнийн хувьд Гашуунсухайт боомтоос Ганц мод боомт хүртэл том хүн 25000 төгрөг, хүүхэд 12500 төгрөгөөр  харин Ганц мод боомтоос Гашуунсухайт боомт хооронд том хүн 50 юань, хүүхэд 25 юаниар зорчих юм.

 

 

Related news