ХӨВСГӨЛ: “Ид шидийн орон” маргааш нээлтээ хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2023 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт явуулсан судалгаагаар 30 сургуулийн 21.500 гаруй сурагчаас 2300 нь цөөн тооны дугуйланд хамрагдаж 10 хүүхдийн 9 нь хичээлээс гадуур секц, дугуйланд хамрагдалгүй үлдэж байна гэсэн дүгнэлт гарчээ.
Хүүхдийн хөгжих орчин дутмаг байгааг анзаарсан Хөвсгөл аймагт ажиллаж амьдардаг залуучуудын төлөөлөл нэгж жилийн өмнө “Шидэт урц” ТББ байгуулж хандив цуглуулж ээхлсэн юм.
Хөвсгөлийнхөө хүүхдүүдийн төлөө, зорьсон зорилгодоо хүрэхийн төлөө сэтгэл
гарган ажилласан залуусын мөрөөдөл биелж “Ид шидийн орон” маргааш нээлтээ хийнэ.
“Ид шидийн орон”-д хүүхэд сурч боловсрох 10 гаруй төрлийн дугуйлан, сэтгэл
зүйн зөвлөгөө өгөх төв, тоглож наадах орчин зэргийг байгуулж иж бүрэн тохижуулжээ.