ХӨВСГӨЛ: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвд 10 гаруй дугуйланг тогтмол хичээллүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-11-07 17:52:15

Мөрөн, 2023 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв байгуулсан.



Тус төвд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, насанд хүрэгчдийг сэргээн засах, эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулах, гэр бүлийн гишүүд, асран хамгаалагчдад зөвлөгөө өгөх, сургалт, сэтгэл зүйн болон сэтгэл заслын үйлчилгээ, протез, ортопед, туслах хэрэгсэл захиалах, засварлах, тохируулах зэрэг үйлчилгээг цогцоор нь үзүүлэх юм.


Өнөөдрийн байдлаар уран зураг, шүрэн урлал, гитар, бүтээлч жаалууд гэсэн дугуйлан хичээллэж 30 гаруй хүүхэд суралцаж байна.



Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний асран хамгаалагч нарыг оролцуулан цаасан, даавуун, давсан урлал, саван хийх сургалтыг бүлэг байгуулан явуулна.


Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх зорилгоор жүдо, бадминтон, хөгжмийн сургалтуудыг явуулахаар бүртгэл эхэлсэн байна.


Хөвсгөл аймгийн хэмжээнд 6002 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 497 хүүхэд, харааны бэрхшээлтэй 593 иргэн амьдарч байна. 

 

 

 

 

Related news