ХӨВСГӨЛ: Мөрөн сумын Засаг даргаар Х.Тайванбаярыг батламжлуулах санал хүргүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-10-31 10:10:32

Мөрөн, 2023 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Мөрөн сумын ИТХ-ын ээлжит бус 17-р хуралдаан болж, Засаг дарга Д.Идэрмөнх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөний улмаас сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудал хэлэлцлээ.


Энэ үеэр АН-ын бүлгээс нэр дэвшүүлээгүй бөгөөд МАН-ын бүлгээс Х.Тайванбаярыг нэр дэвшүүлж нийт төлөөлөгч нарыг 98 хувийн саналаар Мөрөн сумын  Засаг даргад батламжлуулах саналыг аймгийн Засаг даргад хүргүүлэхээр боллоо.


Х.Тайванбаяр нь МУИС-ийг Улс төр судлаач, Нийгмийн ухааны багш мэргэжлээр төгссөн. 


2015-2017 онд МУБИС-д Боловсролын удирдлагын магистрын зэрэг хамгаалж, 2022 онд Эрдэнэт хотын Улс төр боловсролын академид “Төрийн удирдлага” мэргэжлээр мэргэшиж суралцсан.


Хөвсгөл аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Мөрөн сумын МАН-ын даргаар ажиллаж байна.


Related news