СЭЛЭНГЭ: Ургац хураалт 95 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2023 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт ургац хураалтын ажил
дуусах шатандаа буюу улаанбуудайн хураалт 95 хувь, төмс, хүнсний ногоо 98
хувьтай байна.
Өнөөдрийн
байдлаар Сэлэнгэ аймаг 115.7 мянган
га-гаас 179.2 мянган тонн үр тариа хураан аваад байна.
Үүнээс
112.2 мянган га-гаас 175.1 мянган тонн улаанбуудай, 2.2 мянган га-гаас 30.1
мянган тонн төмс, 3.7 мянган га-гаас 58.1 мянган тонн хүнсний ногоо, 10.5
мянган га-гаас 15.8 мянган тонн тэжээлийн ургамал, 40 мянган га-гаас 19 мянган
тонн тосны ургамал тус тус хураан авчээ.