ХӨВСГӨЛ: “Хүмүүн бичиг” сонины уншлагын цагтай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-10-25 16:52:37

Мөрөн, 2023 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. МУСГЗ Д.Сүрэнжавын нэрэмжит Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангийн хамт олон хос бичигтэн болох зорилт дэвшүүлж, долоо хоног бүрийн мягмар, лхагва гарагт өглөө бүр “Уншингаа суралцъя” уриан дор “Хүмүүн бичиг” сониныг уншдаг уншлагын цагтай болжээ.



Уншлагын цагаар монгол бичгийн зөв бичих дүрмээс суралцаж уншлагын хурдаа ахиулах зорилготой гэдгийг Нийтийн номын сангийн эрхлэгч Э.Даваачулуун хэлж байлаа.



Тус номын сан нь жилд хандив болон төсвийн хөрөнгө оруулалтаар 600 орчим ном хэвлэлийн бүтээгдэхүүнээр сан хөмрөгөө баяжуулдаг аж.


Жилд 34000 иргэнд 52000 орчим ном, хэвлэлийн бүтээгдэхүүнээр үйлчилж байна.


Мөн соёл олон нийтийн ажлыг тогтмол зохион байгуулж, жилд дунджаар 30 төрлийн ажилд 15000 гаруй иргэн оролцдог ажээ.

 

Related news