ТӨВ: Үзэсгэлэн худалдаагаар 309 сая төгрөгийн борлуулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-10-16 17:46:26

Зуунмод 2023 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. “Нэг сум нэг бүтээгдэхүүн-2023” үзэсгэлэн худалдаагаар 215 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн худалдаалж 309,417,000 төгрөгийн борлуулалт хийжээ.

 

Үзэсгэлэн худалдааг 18 дахь жилдээ зохион байгуулсан бөгөөд энэ удаад 27 сумын 249 иргэн, аж ахуйн нэгж, хоршоод оролцлоо.

 

Үзэсгэлэн худалдааны хаалтын үйл ажиллагаагаар шилдэг сум, аж ахуй нэгж, байгууллага, иргэнийг шалгаруулан шагнаж урамшуулсан юм.

 

Экологийн цэвэр органик бүтээгдэхүүнээр Батсүмбэр сумын Т.Наранцацралын “Зөгийн бал, Хүнсний шилдэг бүтээгдэхүүнээр Борнуур сумын "Бадрангуй трейд" ХХК-ийн “Бяслаг, Аж үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүнээр Баянхангай сумын Энх-Амгалангийн “Монгол үндэсний хувцас”, Гар урлалын шилдэг бүтээгдэхүүнээр Алтанбулаг сумын Ж.Ариунаагийн “Ширмэл бүтээгдэхүүн шалгарлаа.

 

Мөнгөн богц шилдэг сав баглаа, боодол, шошготой бүтээгдэхүүнээр Баянжаргалан сумын Б.Ундрахын “Ингэний хоормог, Шилдэг хоршоогоор Баян сумын “Баян Од хоршоо,Хэрэглэгчийн баталгаат бүтээгдэхүүнээр Баянчандмань сумын А.Мягмаржавын “Доргоны тос”, Баяндэлгэр сумын Гялалзах таван од хоршооны ”Эсгий гутал” шалгарчээ.

 

Шилдэг зохион байгуулалттай сумаар Борнуур зум тэргүүн байрт шалгарсан бол дэд байрт Зуунмод сум, гутгаар байрыг Аргалант сум тус тус эзэлжээ.


Үзэсгэлэн худалдаагаар хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүн даршилсан ногоо, шинэ хүнсний ногоо, өрөм зэрэг байв.  



Related news