Хөвсгөл: “Зүрх мартахгүй” төслийн баг Дархадын хотгор, Цаатны отогт хүрч ажиллав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2023 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн алслагдсан Цагааннуур сумын зүүн, баруун тайга, Улаан-Уул, Рэнчинлхүмбэ болон Мөрөн суманд “Сонгдо” эмнэлгийн Зүрхний мэс заслын их эмч Б.Болдсайханаар ахлуулсан “Зүрх мартахгүй” төслийн баг өнгөрсөн долоо хоногт ажилласан байна.
Энэ үеэр зүрх судасны
эмгэгтэй 350 гаруй насанд
хүрэгч, хүүхдэд үзлэг хийж, 30 гаруй хүүхэд зүрхний төрөлхийн болон олдмол гажиг, эмгэгтэй оношлогдсон 3 хүүхдийг нэн
яаралтай зүрхний хагалгаанд оруулахаар болсон байна.
Тус төслийг Швейцарын Хөгжлийн агентлагаас ивээн тэтгэж, хамтран дэмжин оролцдог.
Хамтын ажиллагааны хүрээнд Швейцарын Хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурри төслийн багийнхантай орон нутагт ажиллах үеэр аймгийн Засаг дарга П.Лхагважав, Засаг даргын орлогч М.Хуягбаатар нартай уулзав.
Цаашид зүрхний хагалгаанд орох
хүүхдүүдийг хамтран эмчлэн эрүүлжүүлж, тэдэнд амьдрал бэлэглэж, өрх гэрт аз
жаргал бэлэглэх хамтын оролцоотой ажлыг эхлүүлэхээр боллоо.