ӨНӨӨДӨР: “Ulaanbaatar-Photo Week-2023”-ын хүрээнд МОНЦАМЭ агентлагийн нэрэмжит өдөр болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар,
2023 оны аравдугаар
сарын 12
/МОНЦАМЭ/. Аравдугаар сарын 12-ны пүрэв гарагт болох зарим үйл
явдлын тойм:
10.00 цагт: УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана.
10.00 цагт: “Шангри-Ла” зочид буудалд: "Mining week-2023" уул уурхайн долоо хоногийн чуулга уулзалт дөрөв дэх өдрөө зэсийн хэлэлцүүлгээр үргэлжилнэ. Утас: 9204-9000.
11.00 цагт: МУИС-ийн номын санд: Төрийн соёрхолт яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн
мэндэлсний 89 жилийн ойн эрдэм шинжилгээний хурал, “Онон хатан ээжий” номын нээлт
болно.
12.00 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд: Хөгжлийн бэрхшээлтэй
хүүхдүүдийн боловсрол, сэргээн засах үйлчилгээ, нийгэмшүүлэх үйлчилгээг
сайжруулах шаардлагын талаар эцэг, эхийн төлөөллөөс мэдээлэл хийнэ.
-“Мишээл Экспо” төвд нээгдсэн “Ulaanbaatar-Photo Week-2023” наадмын хүрээнд Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн нэрэмжит өдөр болно.
-НИТХ-ын хуралдаан болж нийслэлийн Засаг даргад Х.Нямбаатарын нэрийг дэвшүүлж буй талаар хэлэлцэнэ.
-Ази, Номхон далайн орнуудын зах зээлийн судалгааны байгууллагуудын XV чуулганыг зохион байгуулна.
-“Зайсан Хилл” цогцолборт "Дэлхийн сансрын 7 хоног” үргэлжилнэ.
-Өнөөдөр хараагаа хамгаалах олон улсын өдөр тохиож байна.