СЭЛЭНГЭ: Хөх хотын төлөөлөгчид ажлын айлчлал хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-10-11 12:06:27

Сүхбаатар, 2023 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотын дэд дарга Жан Жифэй тэргүүтэй албаны төлөөлөгчид энэ сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймагт ажлын айлчлал хийлээ.

 

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж удирдлагын багийн хамт зочдыг хүлээн авч уулзан хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна.

 

Дээрх уулзалтын үеэр аймгийн Засаг даргын зүгээс хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсролын салбарт хамтран ажиллах.

 

Мөн аймгийн төвд орчин үеийн Хүүхэд, залуучуудын парк байгуулах, загас үржүүлэг хийгээд бизнес эрхлэгчдийг хооронд нь холбох зэрэг тодорхой чиглэлүүдэд хамтран ажиллах саналуудыг гаргаж, харилцан санал солилцжээ.

 

ӨМӨЗО-ы Хөх хотын төлөөлөгчид дээрх асуудлууд дээр хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлсэн байна.

Related news