ТӨВ: Батсүмбэр сумын ЕБС-ийн 100 жилийн ой тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-10-06 15:52:59

Зуунмод 2023 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Энэ жил Төв аймгийн Батсүмбэр суманд Ерөнхий боловсролын сургууль үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиож, өнөөдөр баярын үйл ажиллагаагаа зохион байгуулж байна.

 

Энэхүү сургууль нь 1923 оны 7 дугаар сард Түшээт хан аймгийн Илдэн гүний хошуу Нарийны амны Тусгалт гэдэг газар Б.Буянжав хэмээх өвгөн багш монгол цагаан толгойг 25 хүүхдэд зааж эхэлсэн түүхтэй.

 

1985-1986 оны хичээлийн жилд анхны бүрэн дунд боловсролыг олгож эхэлсэн бөгөөд 1960 оноос нийт 52 удаагийн төгсөлтөөр 6200 орчим хүүхэд бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшин төгсжээ.

 

Улс орон нутгийн хөрөнгө оруулалтаар 2017-2022 оны байдлаар Батсүмбэр сумын хэмжээнд 21.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын их ажлыг өрнүүлсэн байна.

 



Баярын үйл ажиллагааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар нар санаачлан "Багш бүрд компьютер" хөтөлбөрийн хүрээнд тус сургуулийн бүх багш нарт зөөврийн компьютер гардуулан өгөв.

 

Related news