Хөвсгөл аймагт өнөөдөр хоёр дахь удаагаа газар хөдөллөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын төвөөс баруун зүгт 54 километрийн зайд 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөв.
Газар хөдлөлт 11.29 цагт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн
хүрээлэн мэдээллээ. Мөн аймгийн Цэцэрлэг сумын төвөөс хойд зүгт 58 километрийн
зайд өглөө 10.17 цагт 4.1
магнитудын хүчтэй газар хөдөлсөн билээ.
Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар
хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн
болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг аж.