СҮХБААТАР: Цэвэрлэх байгууламжаа түшиглэн мод үржүүлгийн талбай байгуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар 2023 оны 10 дугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Сүхбаатар суманд орон нутгийн төсвөөр хийгдэж буй ажлуудын нэг бол энэхүү мод үржүүлгийн талбай. Гол онцлог нь цэвэрлэх байгууламжаа түшиглэсэн явдал юм.
Цэвэрлэх байгууламжаас гарч буй саарал усыг бүрэн ашиглах замаар мод үржүүлгийн талбайн усалгаагаа шийдсэн байна.
Талбай
нь нийт гурван га газрыг хамрах бөгөөд энд давхар хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхээр зорьж, төсөлд хамрагдахаар болсон байна. Одоогоор туршилтаар түгээмэл тарьдаг улиас, хайлаас зэргийг үрслүүлжээ. Цаашид сумынхаа нийтийн
эзэмшлийн зам талбай болоод иргэдэд борлуулах суулгацаа дотооддоо бүрэн бэлтгэдэг болохыг зорьж буй аж.