СЭЛЭНГЭ: Өдрийн үйлчилгээг 1000 гаруй ахмадад хүргэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар, 2023 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Улаан загалмайн хорооноос санаачлан өдрийн үйлчилгээг аймгийнхаа нийт суманд зохион байгуулж байна.
Энэхүү
үйлчилгээ нь ахмад настны эрхийг хангах, амьжиргаа,
хөгжил, оролцоог дэмжих, нийгмийн үйлчилгээг авах боломжийг нэмэгдүүлэх зорилготой аж.
Дээрх
үйл ажиллагааны хүрээнд эрүүл мэндийн зөвлөгөө үйлчилгээг газар
дээр нь хүргэж, ахмадуудын хийн дасгал болон шугаман бүжгийн үзүүлбэрүүдийг
үзүүлсэн байна.
Аймгийн
Улаан загалмайн хороо нь энэ үйлчилгээг явуулах шалгуур
үзүүлэлтийг хангасан учраас энэ оны 5 дугаар сард Нийгмийн
халамж үйлчилгээний Ерөнхий газраас магадлан итгэмжлэл авсан аж.
Өдрийн
үйлчилгээг энэ жил анх удаа 17 сум, 6 тосгондоо зохион байгуулж байгаа бөгөөд 1000 гаруй ахмадыг хамруулжээ.
Сэлэнгэ
аймагт нийт 13 мянган ахмад настан амьдарч байна. Эдгээр нь аймгийн нийт хүн
амын 13.0 хувь бөгөөд үүний 66.7 хувийг эмэгтэйчүүд, 33.3 хувийг эрэгтэйчүүд
эзэлж байна.