ДУНДГОВЬ: Судалгааны үр дүнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-09-21 11:23:04
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Олон Улсын Хүүхдийг ивээх сангийн судлаачид 9 дүгээр сарын 20-22-нд “Уур амьсгалын өөрчлөлт болон хүүхдэд үзүүлэх нөлөөлөл”-ийг тодорхойлох зорилгоор Дундговь аймагт ажиллаж байна.


Тодруулбал, тус байгууллагын Бүс нутгийн уур амьсгалын өөрчлөлт хариуцсан мэргэжилтэн Абинаш Елакар, Японы Хүүхдийг ивээх сангийн Хөтөлбөрийн хөгжүүлэлтийн менежер У.Мандал нар өчигдөр Сайнцагаан суманд ажиллаж, аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат болон холбогдох төрийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж, судалгааны зорилгыг танилцуулан, санал бодлоо солилцжээ.


Мөн судалгааны хүрээнд Сайнцагаан сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны сурагчидтай уулзалт ярилцлага хийжээ.


Түүнчлэн Дэлгэрхангай, Хулд суманд ажиллаж, сумын удирдлагууд болон малчид, сургуулийн дотуур байранд амьдардаг хүүхдүүдтэй уулзаж, мэдээлэл цуглуулах бөгөөд судалгааны үр дүнд тус аймагт энэ чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох ажээ.



Related news