ХӨВСГӨЛ: “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” үзэсгэлэн худалдаа Чингүнжавын талбайд эхэллээ

ФОТО МЭДЭЭ
gantuyaB@montsame.mn
2023-09-07 14:07:28

Мөрөн /МОНЦАМЭ/. “Соёлын сэргэлт-2023” аян  Хөвсгөл аймагт үргэлжилж байна. 


Мөрөн хотын Чингүнжавын талбайд Соёлын бүтээлч үйлдвэрлэл, нутгийн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа Чингүнжавын талбайд эхэллээ. 


Энэ үеэр иргэд өвөг дээдсээс уламжлан ирсэн өв соёлын бүтээлүүд, өөрсдийн гараар урласан эсгий ширмэл олбог дэвсгэр, ногт чөдөр, хазаар зэрэг суран хэрэглэл, хонины нэхий үхрийн ширийг элдэж хийсэн уут, модон урлал зэргийг дэлгэн үзүүлж, худалдаалж байна.