УЕФА-гийн шилдэг хөлбөмбөгчнөөр Э.Холанд шалгарлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА. /РИА Новости/. Европын
Хөлбөмбөгийн холбооны /УЕФА/ 2022-23 оны улирлын шилдэг тоглогчийн шагналыг
Английн “Манчестер Сити” клуб, Норвегийн шигшээ багийн довтлогч Эрлинг Холанд
хүртлээ.
Пүрэв гарагт Монакод болсон ёслолын үеэр шагналын эзний нэрийг зарласан байна. Уг шагналын төлөө Холандаас гадна "Манчестер Сити" клубт тоглож буй Бельгийн хөлбөмбөгч Кевин Де Брёйне, өнгөрсөн улиралд Францын "Пари Сен-Жермен" клубт тоглосон, одоо АНУ-ын "Интер Майами"-д тоглож буй алдарт Лионель Месси нар өрсөлджээ.
Өдгөө 23 настай Э.Холанд "Манчестер
Сити"-д тоглосон эхний улиралдаа 53 тоглолтонд 52 гоол оруулснаар Английн “Премьер
Лиг”-ийн дээд амжилтыг эвдсэнээс гадна тус багийн бүрэлдэхүүнд Аваргуудын
лигийн цомыг /12 гоол/ хүртэж, Английн АШТ /36 гоол/ ба Английн Цомын тэмцээнд
аваргалсан байна.