Монголын тухай кино Торонтогийн кино наадамд өрсөлдөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dorjkhand@montsame.mn
2016-09-15 12:00:54

ЛОНДОН./ВВС/.Есдүгээр сарын 8-ны пүрэв гарагт эхэлсэн Торонтогийн олон улсын кино наадамд 400 орчим кино өрсөлдөж байна.

Анх удаа дэлгэцнээ гарах гэж буй 12 киног ВВС агентлаг онцлон танилцуулжээ. Эдгээр 12 киноны жагсаалтын дөрөвдүгээрт Монголд үйл явдал нь өрнөх “Burn Your Maps” гэдэг шинэ кино багтсан байна. Энэ киног Америкийн найруулагч Жордан Робертс найруулсан бөгөөд гол дүрд нь 2015 оны Торонтогийн кино наадмын үзэгчдийн нэрэмжит шагналт Жакоб Трэмбли гэх найман настай хүү тогложээ.

Найман настай америк хүү Вэсийн гэр бүлд эмгэнэлт явдал тохиолдсоны дараа  тэрбээр өөрийгөө “монгол малчин хүн” гэдэгт бүрэн итгэн үнэмшиж, үүнийгээ эцэг эхдээ хэлж, гэр бүлийнхний хамтаар Монголын уудам тал нутгаар мартахын аргагүй аялал хийдэг тухай энэ кинонд өгүүлдэг  байна.

Монголын жүжигчин Ц.Цэрэнболд энэ кинонд хөгшин бөөгийн дүрийг бүтээжээ.  Киноны зургийг Канад болон Монголд авсан байна. /2016.09.07/

/ http://www.bbc.com/news/entertainment-arts-37123847/

Г.Доржханд

 

Related news