US Open-2023 тэмцээн түүхэнд байгаагүй өндөр шагналтай
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА. /РИА Новости/. Энэ
оны АНУ-ын аварга шалгаруулах теннисний нээлттэй тэмцээний /US Open/ шагналын
санг 65 сая доллароор тогтоосон тухай тус тэмцээнийг зохион байгуулах хорооны
албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ.
Энэ бол түүхэнд байгаагүй их
хэмжээний мөнгөн дүн бөгөөд өнгөрсөн оны тэмцээний шагналын сан 60 орчим сая
доллар байв. Эмэгтэйчүүдийн ба эрэгтэйчүүдийн тэмцээнд түрүүлсэн тамирчид тус
бүр 3 сая доллар хүртэх бол өнгөрсөн оны ялагчдад 2,6 сая долларын шагнал
олгож байжээ. 1973 оноос хойш эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүдийн төрөлд түрүүлсэн
теннисчдэд ижил хэмжээний шагнал олгож байгаа юм.
“Их дуулга” цувралын дөрвөн
тэмцээний нэг болох АНУ-ын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн 8 дугаар сарын
28-наас 9 дүгээр сарын 10 хүртэл бүтэн хоёр долоо хоног үргэлжилнэ.