Нийслэлд цэцэрлэгийн цахим бүртгэл эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-08-01 08:20:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2023 оны 8 дугаар сарын 1-20-ны өдрийг дуустал "E-MONGOLIA" системээр дамжуулан хүлээн авна.

 

2023-2024 оны хичээлийн жилд Улаанбаатар хотод цэцэрлэгийн насны 142 798 хүүхэд оршин сууж байна. Үүнээс 2 настай 33 142 хүүхэд байна.

 

Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.

-Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх

-Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээҮргэлжлүүлж явахэсэх сонголтыг хийх

-Хэрвээ шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол хүсэлт хүлээн авах хугацаанд баталгаажуулсан байх

 

Хэрвээ E-Mongolia-р дамжуулан цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлт явуулах боломжгүй бол харьяа дүүргийн цэцэрлэг дээр ажиллаж буй ажлын багт 2023 оны 8 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн хандаж зөвлөгөө, дэмжлэг авах боломжтой.

Related news