АРХАНГАЙ: Аймгийн төсвийн орлогыг 114.4 хувиар биелүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-07-25 11:51:37

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулан тооцсоноор 2023 оны 6 дугаар сард аймгийн төсөвт 16.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 17.0 тэрбум төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөөг 105.7 хувиар  биелүүлсэн байна.


Улсын төсвийн  шилжүүлэг дэмжлэгийг оруулахгүйгээр аймаг өөрөө 7.8 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэхээс 8.3 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэн төлөвлөгөөг 114.4 хувиар  биелүүлсэн байна.


Төсвийн орлогын төлөвлөгөөг Эрдэнэмандал, Төвшрүүлэх сумаас бусад сумд 103.4 – 195.7 хувиар давуулан биелүүлжээ.


Аймгийн төсвийн орлогын 51.5 хувийг тусламжийн орлогоор, 25.6 хувийг орлогын албан татвараар, 6.0 хувийг хөрөнгийн албан татвараар, 6.5 хувийг бусад албан татвараар, 7.0 хувийг татварын бус орлогоор, 3.2 хувийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар, 0.3 хувийг хөрөнгийн орлогоор бүрдүүлж байна.


Орон нутгийн төсвийн байгууллагуудын бараа үйлчилгээний зарлагын хэмжээ 14.1 тэрбум төгрөг байгаагийн 37.1 хувийг цалин хөлсөнд, 4.8 хувийг нийгмийн даатгалын шимтгэлд, 58.2 хувийг бараа үйлчилгээ болон бусад зардалд зарцуулжээ.


Орон нутгийн төсвийн нийт зарлагыг эдийн засгийн салбараар харвал 76.7 хувийг орон нутгийн засаг захиргаанд, 16.8 хувийг боловсролын салбарт, 4.8 хувийг соёлын салбарт, 1.6 хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулаад байна.

Related news