Өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 17-23-нд нийслэлийн 7 дүүрэг, 21 аймгийн 77 суманд 80 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдлээ.
Үүнээс хүний үйл ажиллагаатай осол 20, гал түймэр 46, ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл 8, геологийн гаралтай аюулт үзэгдэл 14 байна.
Аюулт үзэгдэл, ослын улмаас 13 хүн амь насаа алдаж, 24 хүн бэртэж, гэмтсэн бөгөөд амь насаа алдсан иргэдийн 10 нь том хүн, 3 нь хүүхэд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days