Уимблдон 2023: Новак Жокович, Карлос Алкараз нар шигшээд шалгарлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ЛОНДОН. /ВВС/. Новак
Жокович, Карлос Алкараз нар Уимблдоны Их дуулгын эрэгтэйчүүдийн шигшээд аваргын
төлөө өрсөлдөхөөр боллоо.
Чансаагаараа хоёрдугаарт эрэмбэлэгддэг, өдгөө 36 настай Н.Жокович
хагас шигшээд Италийн теннисчин Я.Синнерийг 6-3, 6-4, 7-6 (7-4) онооны харьцаатай
хожжээ.
Дэлхийн аварга Н.Жокович Уимблдоны эрэгтэйчүүдийн шигшээд тав дахь удаагаа шалгарч байгаа бол К.Алькарас серб теннисчний ноёрхлыг зогсоохыг оролдоно.
Дэлхийн шилдэг теннисчин Испанийн 20 настай тамирчин К.Алкараз
баасан гаргийн орой ОХУ-ын Даниил Медведевийг 6-3, 6-3, 6-3 харьцаагаар хожсон
байна.
Уимблдоны Их дуулга Лондоны зүлгэн талбайд болдгоороо онцлогтой. Уг тэмцээн долоодугаар сарын 16 хүртэл үргэлжлэх бөгөөд 56.3 сая ам.долларын шагналын сантай.