АРХАНГАЙ: Голуудын түвшин өмнөх өдрөөс 3-81 см-ээр нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-07-14 14:09:00

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Аймгийн нийт нутаг дэвсгэрт ус ихтэй бороо, дуу цахилгаантай аадар бороо үргэлжлэн орсон. 2023.07.13-ны 08.00 цагийн байдлаар голуудын түвшин өмнөх өдрөөс 3-81 см-ээр нэмэгдэж, Чулуут сумын Чулуут гол үерийн түвшнийг 5 см-ээр давж үерлэжээ.


Мөн эл өдрийн 20.00 цагийн байдлаар Ихтамир сумын Хойт Тамирын гол, Эрдэнэбулган сумын Урд Тамирын гол үерийн түвшинд хүрэхэд 13 см-ээр дутуу байгааг мэдээлсэн. 


Өнөөдөр 08.00 цагийн мэдээгээр Эрдэнэмандал сум Хануй гол үерийн түвшинд хүрсэн. Ихтамир сум Хойт Тамирын гол үерийн түвшинд хүрэхэд 5см дутуу. Өндөр-Улаан сум Чулуут гол үерийн түвшинд хүрэхэд 50см дутуу байна. Өнөөдөр нар гарч байгаа учраас голуудын түвшин улам нэмэгдэх хандлагатай байна.


Долоодугаар сарын 16-20-ныг хүртэлх тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ гарсан байна. 17-нд зарим газраар, 18, 19-нд ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи секунтэд 5-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсэхээр байна.


Related news