“Мартагдашгүй намар” аяллыг тав дахь жилдээ зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-09-13 17:27:36

Монголын гэрэл зураг сохирхогчдын “Тусгал” нэгдэл болон “Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо” хамтран “Мартагдашгүй намар 2016” аяллыг тав дахь жилдээ зохион байгуулж байна. 

Энэ удаагийн аялал Улаанбаатараас 150 км зайд байх Төв аймгийн Угтаал суманд болсон юм. Энэ удаагийн аялалд нийт 120 гэрэл зурагчин оролцож байна.

Мөн “Энэхүү фото аялал жилээс жилд хүрээгээ тэлж БНХАУ-ын ӨМӨЗО-ны гэрэл зурагчдаас ирж оролцож байгаагаараа онцлог болж байна” хэмээн “Тусгал” нэгдлийн үүсгэн байгуулагч Б.Анхбаяр хэллээ.

Түүнчлэн фликрчид маань 70-80 оны залуусын хувцасны загвараар гоёсон нь содон байв. Төв аймгийн Угтаал сумын засаг даргын орлогч Батбаяр: “Монголын гэрэл зурагчид анхны атрын шанг татсан суманд ирж намрын ажил ид буцалсан тариалангийн талбайгаас тариаланчдын ажил хөдөлмөрийн талаар фото хальсанд буулгаж байгаа нь намрын ажлыг сурталчилсан сайхан ажил болж байна” гэв.

Мөн тэд тариаланчдын ажил хөдөлмөртэй танилцахааас гадна өөрсдийн “мартагдашгүй намрын намрын өнгө” сэдэвтэй бүтээлээр хоорондоо өрсөлдөж шилдэг баг, шилдэг гэрэл зурагчин шалгаруулсан юм. Цаашид монголын гэрэл зургийг олон улсын түвшинд хүргэхээс гадна олон улсын гэрэл зурагчдыг энэхүү аялалдаа хамруулахыг зорьж байна” хэмээн Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны нарын бичгийн дарга Ц.Батбаатар хэллээ.

Т.Есүхэйтөмөр

Related news