ТӨВ: Одонт хөтөл дээр “Төв сайхан нутаг” бичвэрийг босгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод /МОНЦАМЭ/. Төв аймаг
байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулж үе үеийн төгсөгчид бүтээн
байгуулалтын олон ажлыг санаачлан хийж байна.
Энэ удаад 1996
оны төгсөгчид Зуунмод хотын угтах цэг Одонт хөтөлд “Төв сайхан нутаг” хэмээх
бичвэрийг босгохоор болжээ.
Тодруулбал, Бичвэр
нь 2.7м өндөртэй, 21м урттай байх бөгөөд
өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 30 гаруй хувьтай байна.
Цаашид үе үеийн бүх төгсөгчдийг нутаг орныхоо бүтээн
байгуулалтад идэвхтэй оролцох, хэрэгцээт
салбаруудад хөрөнгө оруулалт хийхийг төгсөгчид уриалж байв.
Эдгээр төгсөгчид 1986 онд аймгийн 27 сумын Ерөнхий боловсролын сургуулиудад элсэн суралцаж, 1996 онд төгсөж байсан.