СЭЛЭНГЭ: Ойрын өдрүүдэд +30 градус давж хална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-06-10 09:11:55

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар ойрын өдрүүдэд +30 хэм давж халах тул наршихаас  сэргийлэхийг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.

  

Өнөөдрийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар цэлмэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +29....+34 градус дулаан байна.

 

Сүхбаатар хот орчмоор цэлмэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө +12...+14 градус, өдөртөө +31...+33 градус дулаан байна.

 

6 дугаар сарын 11-15-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 14-нд ихэнх сумын нутгаар бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +29...+34 градус дулаан байна.

 

Related news