ДУНДГОВЬ: Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор 11350 иргэн дадлага, сургуульд оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 8-ны өдрийн 16.00 цагт зохион байгуулсан Гамшгийн
аюулын зарлан мэдээллийн дохиогоор Дундговь аймгийн хэмжээнд 11350 иргэн дадлага,
сургуульд оролцлоо гэж аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолын дагуу Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах бүх нийтийн дадлага сургуулийг жил бүрийн 3 дугаар сарын 4 дэх долоо хоногийн пүрэв гарагт зохион байгуулахаар журамласан байдаг.
Энэ удаагийн дадлага сургуулийг Монгол Улсын хэмжээнд 6
аймаг, 7 дүүргийг хамруулан 6 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулж байгаа
аж.
Энэ жилийн дадлага сургуульд 1240 алба хаагч бэлэн байдлын үүргэвч бэлтгэн оролцсон бөгөөд дадлага сургуульд хамрагдсан нийт иргэдийн тоо өнгөрсөн оныхоос 8 хувиар нэмэгджээ.