ТӨВ: Он гарсаар аюулт үзэгдэл, ослын 90 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-06-06 16:04:13

Зуунмод /МОНЦАМЭ/. Он гарсаар Төв аймгийн хэмжээнд аюулт үзэгдэл, ослын 90 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Тодруулбал, тус аюулт үзэгдэл, ослоос ой, хээрийн гал түймэр-4, газар хөдлөлт-2, объектын гал түймрийн дуудлага-47, хүчтэй салхи-1, малын гоц халдварт өвчин гарсан-9, авто осол-2, эрэн хайх-23, уурхайн осол-1, усны осол-1 бүртгэгдсэн байна.

Үүний улмаас 7 хүн амь насаа алдаж, 957 сая төгрөгийн шууд хохирол учирсан байна. Дээрх аюулт үзэгдэл, ослоос Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 157 хүний амь нас, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн 3,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.  


Дэлгэрүүлбэл, Ой, хээрийн гал түймэр Эрдэнэ, Мөнгөнморьт суманд бүртгэгдсэн бол Борнуур суманд газар хөдлөлт нэг бүртгэгдсэн. Харин объектын гал түймэр Сэргэлэн, Аргалант, Баян, Баянхангай, Батсүмбэр, Баянжаргалан, Баян-Өнжүүл, Баянчандмань, Борнуур, Бүрэн, Цээл, Мөнгөнморьт, Лүн, Зуунмод, Заамар, Эрдэнэ, Эрдэнэсант суманд бүртгэгдсэн.

Малын гоц халдварт өвчнөөс Баян, Баянчандмань, Баянцагаан, Баянжаргалан, Баянцогт суманд цэцэг өвчин, Баянжаргалан суманд мялзан өвчин бүртгэгдсэн.

Хүчтэй салхи, усны осол Алтанбулаг суманд бүртгэгдсэн бол Баянчандмань суманд уурхайн осол нэг бүртгэгдлээ.

Эрэн хайх, аврах ажиллагааг Баяндэлгэр, Сэргэлэн, Зуунмод, Эрдэнэ, Мөнгөнморьт; Баяндэлгэр суманд хийжээ.

 

Related news