АРХАНГАЙ: Аймгийн хэмжээнд 488761 толгой мал хорогджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙЭрдэнэбулган /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд жилийн эцсийн мал тооллогоор 5,8 сая
толгой мал тоолуулсан.
Аймгийн ХХААГ-аас 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 19 сумаас малын зүй бус хорогдлын мэдээг, 3 дугаар сарын 20-ноос эхлэн төл бойжилтын мэдээг 7 хоног бүрийн лхагва гарагт сумдаас авч нэгтгэж байна.
Мэдээгээр нийт мал сүргийн 8.3 хувь буюу нийт 488761 толгой мал хорогдож, хорогдлын тоогоор аймгуудаас нэгдүгээрт байна. Үүнээс тэмээ- 46 толгой, адуу- 38909 толгой, үхэр- 70176 толгой, хонь-220561 толгой, ямаа- 159069 толгой хорогдсон дүн байна.
Өөрөөр хэлбэл, нийт бод малын 8.5 хувь, бог малын 8.2 хувь
нь хорогджээ.