ӨНӨӨДӨР: Инновацын төслүүдийг шалгаруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Зургадугаар сарын 5-ны өдөр болох зарим үйл явдлын тойм:
09.00-12.00 цагт. Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд: (Зайсан дахь) Дэлхийн байгаль орчны өдрийг тохиолдуулан Монголын хог хаягдлыг дахин боловсруулах Үндэсний холбооноос “Хуванцар савны хаягдлыг шийдэх нь” өдөрлөг зохион байгуулна. Утас: 9011-1169.
10.00-14.00 цагт: УИХ дахь намын бүлгүүд болон УИХ-ын Ажлын хэсгүүд
хуралдана.
10.30 цагт: АТГ-ын үүдэнд: Төрөөс зарласан тендерийг гэр бүлээрээ авч давуу эрх эдэлдэг эрх бүхий албан тушаалтны талаар иргэн О.Отгонтөгс хэвлэлийнхэнд мэдээлэл өгнө.
11.30 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд: МҮОНРТ-ийн уран бүтээлчид цаг үеийн асуудлаар
мэдээлэл хийнэ.
14.00 цагт. Мэдээлэл, технологийн Үндэсний паркт: “Монголын Инновацын 7 хоног”-ийн хүрээнд жил бүр зохион байгуулдаг “Эрдэм хакатон 2023” тэмцээний хаалт болж, шилдэг инновацын төслүүдийг шалгаруулна. Утас: 9971-7977.