“Улаанбаатар марафон -2023”-д гадаад, дотоодын 20 мянга гаруй хүн оролцохоо мэдүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. “Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтэд 30 орны 20 мянга гаруй хүн оролцохоор бүртгүүлжээ. Манай улсаас гүйлтэд шигшээ багийн өндөр зэрэгтэй тамирчидаа оролцуулах урилгыг гадаадын орнуудад хүргүүлжээ.
Одоогийн байдлаар дэлхийд хөнгөн атлетикийн төрлөөр тэргүүлдэг Кени, Япон, Франц зэрэг орноос тамирчид оролцохоо мэдүүлснээс 4 тамирчин ирж бэлтгэлээ базааж байна.
Маргааш болох “Улаанбаатар
марафон-2023”-ыг
өнгөрсөн жилүүдийн адил 1500 метр, 5000 метр, 10 км, 21 км, 42 км-т зохион байгуулна. Энэ жилийн онцлог нь бүтэн, хагас марафон гүйлтээс
бүрддэг энэхүү тэмцээн нь өдөрлөг болон өргөжиж байна. Өдөрлөгөөр хүүхэд
багачуудад зориулсан циркийн үзүүлбэр, балет, хүүхдийн иога, таеквондо,
туялзуур сэлэмний үзүүлбэр болж,
урлагийнхан бүтэн өдөр олон
нийтэд бүтээлээ толилуулна. Мөн марафонд
хүссэн хүн бүр оролцох боломжтой юм.
Д.Сүхбаатарын талбайд гүйгчид, оролцогч иргэд, гэр бүл, найз нөхөд, хамт олноороо ирж эмч мэргэжилтнүүдээс эрүүл мэндийн зөвлөгөө үйлчилгээ авч, бүх төрлийн спорт клубуудэд 20-65 хувийн хөнгөлттэй үнээр бүртгүүлэх боломжтойг зохион байгуулагчид мэдээллээ.
“Улаанбаатар марафон-2023” болох өдөр нийслэл хотод автомашингүй өдрийг мөн зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан дараах гудамж, замыг түр хугацаагаар хаах юм. Үүнд:
- Баруун 4 замын уулзвараас “Бөмбөгөр”
худалдааны төвийн уулзвар,
- Гэсэрийн уулзвар, Баянбүрдийн тойрог, 100 айлын уулзвар,
- Сансарын тойрог, Зүүн 4 замын уулзвар,
- Нарны замыг бямба
гаргийн өглөө 06.00
цагаас эхлэн бүрэн хязгаарлаж орой 18.00
цагт
хөдөлгөөнийг нээж хэвийн горимд шилжүүлэх
юм.
Мөн худалдаа, үйлчилгээний зарим газрыг тухайн өдрүүдэд амралтын горимд
шилжүүлнэ. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Бөмбөгөр, Алтжин бөмбөгөр, Хүчит
шонхор, Нарлаг Дэнж, Нарантуул-2, Баянзүрх
худалдааны төв, Шөнийн зах, Да хүрээ, Цайз, Өгөөмөр, Нарантуул, Баянзүрх-2 худалдааны төвүүд, Сүхбаатар дүүрэгт 100 айл барилгын материалын
дэлгүүр, Баянгол дүүрэгт Барс, Хархорин, “Шинэ
Сандей” зэрэг худалдааны төвүүд ажиллахгүй аж.
А.Мөнгөнтуяа