ОРХОН: Орхон аймаг БНСУ-тай дахин төлөвлөлтийн чиглэлээр хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-06-02 14:50:47
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Орхон аймаг БНСУ-ын “Шин Тай Ян констракшн” групптэй дахин төлөвлөлт, орлогод нийцсэн орон сууцны төсөл дээр хамтран ажиллах гэрээг үзэглэлээ. Гэрээний хүрээнд БНСУ-ын барилгын төслүүд цаашлаад орон нутагтаа ажлын байр нэмэгдүүлэх, ногоон барилгын материал, үйлдвэр байгууламжуудыг нутагшуулахад чиглэж ажиллах юм.

“Шин Тай Ян констракшн” групп нь Солонгос улсдаа дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч барилгын салбартаа тэргүүлэгч юм. Тус группийн ерөнхийлөгч Пак Сан Хо хэлэхдээ, “Хоёр улсын хамтын ажиллагааг үр дүнтэй байлгахад бүхий л талаар дэмжиж, Орхон аймаг, Эрдэнэт хотын хөгжил бүтээн байгуулалтад хамтран ажиллах болсондоо сэтгэл хангалуун байна” гэсэн юм. 

Related news