ӨВӨРХАНГАЙ: "Эхийн алдар" одонг 365 эх гардан авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-06-01 12:17:35

Арвайхээр /МОНЦАМЭ/. Жил бүрийн “Эх үрсийн баяр”-ыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжүүдэд “Эхийн алдар I, II” одонг гардуулдаг уламжлалтай.

Энэ жил Өвөрхангай аймагт Нэгдүгээр зэргийн одонг 25, Хоёрдугаар зэргийн одонг 340 эх гардан авч байна. Өнөөдөр Эхийн алдар одон гардуулах ёслолын ажиллагаа үргэлжилнэ.


Мөн төр, хувийн хэвшилд олон жил үр бүтээлтэй ажиллаж, улс орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулсан хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнан урамшууллаа. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 2, Алтан гадас одонгоор 10, Хөдөлмөрийн хүндэт медалиар 11, Төрийн албаны зөвлөлийн “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол тэмдгээр хоёр хүн энгэрээ мялаасан юм.











Related news