ТӨВ: Аймгийн хэмжээнд “Эхийн алдар” одонгоор 304 эх шагнуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВЗуунмод /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд “Эхийн алдар-I”
одонгоор 33, “Эхийн алдар-II” одонгоор 271, нийт 304 эх шагналаа гардан авч
байна.
Энэ талаар эхчүүдийн сэтгэгдэл маш өндөр байсан бөгөөд тодруулбал, Үр хүүхэд бол амьдралын утга учир, зорилго чиглэл, харах өнцөг, бүх зүйл гэх үгсийг хэлж байв.
Энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 53 дугаар зарлигаар улсын хэмжээнд 10785 эх, “Эхийн алдар” одонгоор шагнуулж байна.
Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар” одонг олгож эхэлснээс хойш эдүгээ 66 дахь жилтэйгээ золгож байна.