АРХАНГАЙ: БНСУ-ын Госпел эмнэлэгтэй хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-05-29 12:27:43

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Монгол Улсын Эрүүл мэндийн нийгэмлэгүүдийн Нэгдсэн холбоо болон БНСУ-ын Пусан хотын Кошин их сургуулийн Госпел эмнэлэгтэй, Архангай аймгийн Эрүүл мэндийн газар хамтран ажиллах гэрээ байгууллаа.


Тус гэрээний хүрээнд Архангай аймгийн Эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг БНСУ-ын Кошин их сургуулийн Госпел эмнэлэгт чадавхжуулах, солилцон дадлагажуулах улмаар орон нутгийн эрүүл мэндийн байгуулагуудад шинэ технологи нутагшуулах, хөдөөгийн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх, Монгол Улсад эмчлэгдэхгүй онош бүхий үйлчлүүлэгчийг тус их сургуулийн эмнэлэгт илгээж, эмчилгээг шуурхай авах зорилготой ажээ.

Related news