БАЯНХОНГОР: "Хайрын төгөл" төслийн хүрээнд 10 мянга гаруй мод тарина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-05-29 13:00:00

Баянхонгор /МОНЦАМЭ/. "Тэрбум мод" сангаас 2022-2023 онд санхүүжүүлэх төслүүдийн нэгээр шалгарсан Баянхонгор аймгийн "Хайрын төгөл" төслийн албаны ёсны нээлтийг хийв. 

Мөн үеэр, төслийн гүйцэтгэгч “Эрдэнэт Номгоны Хишиг” хоршооны захирал Д.Дэлгэрмаатай Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, Тэрбум мод сангийн гүйцэтгэх захирал Э.Номиндарь нар хамтран ажиллах гурвалсан гэрээнд гарын үсэг зурж,  төслийн байршил, үйл ажиллагаатай танилцсан байна.

Уг сангаас төсөлд 90 орчим сая төгрөгийн санхүүжилт өгөх бөгөөд аймаг, орон нутгийн засаг захиргаа дэд бүтцээр хангаж хамтран хэрэгжүүлэх аж.

Төслийн хүрээнд Оготонотой булаг орчмын 1 га талбайтай цэцэрлэгт хүрээлэнг ногоон байгууламж болгох зорилготой бөгөөд 10372 ширхэг мод тарьж, ургуулж, арчлахаар төлөвлөжээ.



Related news