АРХАНГАЙ: Соёлын сэргэлт аяны хүрээнд 9429 иргэнд соёл, олон түмний ажлыг түгээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-05-29 10:50:05

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. "Соёлын сэргэлт-2023" Хангайн бүсийн аяны Архангай аймаг дахь хаалтын үйл ажиллагаа Хайрхан суманд боллоо.


Соёлын сэргэлтийн аяны хоёр баг Архангай аймгийн 18 суманд 10 гаруй хоног ажиллаж, нийт 9429 иргэнд соёл, олон түмний таван төрлийн үйл ажиллагааг хүргэжээ. Тухайлбал, Цэцэрлэг хот дахь нээлтэд 2100, сумдын тоглолтын нээлт, лекцэд 1575, чадавхжуулах сургалтад 543, урлагийн тоглолтод 2165, үзэсгэлэн үзсэн 1704, кино үзсэн 1342 хүнд тус тус хүрсэн байна.


"Соёлын сэргэлт-2023" аяны хүрээнд Архангай аймгийн соёлын элчээр Монголын анхны ган үзэгтэн шагналт, зохиолч, сэтгүүлч, МУСГЗ Г.Жамц, дэлхийн шилдэг 50 зураачийн нэг, усан будгийн мастер зураач Д.Батнасан, Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч, уртын дууч, МУГЖ Г.Энхбаатар нарыг тодруулсан юм.


Хангайн бүсийн аяны ажлын багийн ахлагчаар Улсын Филармонийн захирал С.Баттулга ажилласан ба СУИС-ийн Соёл, урлаг судлалын хүрээнлэнгийн судлаач Доктор (Ph.D) М.Энхбаатар "Үндэсний нэгдмэл үнэт зүйл, соёлын дархлаа" сэдвээр соён гэгээрүүлэх лекц, ярилцлага, ЕБС-ийн бага ангийн сурагчдад шинжлэх ухаан, технологийн хялбаршуулсан кино, Морин хуурын чуулгын хуурч С.Эрдэнэбаяр, Ч.Балган нар богино хугацааны чадавхжуулах сургалтуудыг тус тус оржээ.


Мөн “Хөшөө цайдам музейн үнэт үзмэрүүд, Улсын Филармонийн "Хөгжмийг хүн бүрд" тоглолт, түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнгээс гадна сумдын уран бичигтэн, ардын авьяастан, гар урчуудын бичгийн болон эсгий, арьсан урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэнг дэлгэжээ



Related news