Куреш бөхийн ААШТ-ээс 8 медаль хүртжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Казах куреш
бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны Жиззак
хотод болж өндөрлөлөө. Тус тэмцээнд 11 орны тамирчид өрсөлдсөнөөс манай бөхчүүд
2 мөнгө, 6 хүрэл медаль хүртсэн байна.
Тухайлбал, 60 кг-ын жинд Э.Өсөхбаяр, 77 кг-д Б.Найдансүрэн нар мөнгөн медаль авсан бол, Э.Сэржбүдээ /55 кг/, У.Шижирбаатар /82 кг/, С.Гомбосүрэн /90 кг/, Г.Ихэрцэцэг /48 кг/, Г.Саруулбуян /52 кг/, Б.Батболд /65 кг/ нар хүрэл медалийн эздээр тодорлоо.
Related news

French Project Worth EUR 100 Thousand for Strengthening Food Security and Women Participation
6 days

"Mongolia Open Innovation and Co-creation for SDGs” 2023 is Continuing Its Mentoring Program
14 days