ДОРНОД: Аймгийн хэмжээнд 35 мянган хүүхэд бий
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан /МОНЦАМЭ/. Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болох гэж буйтай холбоотойгоор Дорнод аймгийн хэмжээнд хүүхдийн эрх, сурч боловсрох, хөгжих орчин ямар байгаа талаар тоон мэдээллийг түүвэрлэн хүргэж байна.
-Дорнод аймаг 35 мянган хүүхэдтэй.
-2022 онд аймгийн хэмжээнд 1097 хүүхэд Дотуур байранд суух хүсэлт өгснөөс өнөөдрийн байдлаар 1071 нь дотуур байранд амьдарч байна.
-Ноднин жил 1673 эх амаржсанаас 1397 нь гэр бүлтэй, 276 нь гэр бүлгүй эмэгтэй байжээ.
-2021 оны байдлаар аймгийн хэмжээнд 18 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон 1395 эх бий.
-18 хүртэлх насны 4, түүнээс дээш хүүхэдтэй 1366 өрх бий гэж статистик мэдээнд дурджээ.
-Энэ оны 4-р сарын байдлаар 135 амьд төрөлт бүртгэгдсэнээс 134 нь нэг цагийн дотор хөхөө амалжээ. Долоон хүүхэд 2500 граммаас бага жинтэй төрсөн байна.
-Харин 2023 оны 4-р сард төрөлхийн гажигтай хоёр нярай төржээ.
-Хэрлэн сумын хоёр сургууль, хоёр цэцэрлэг Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй төсөл хэрэгжүүлсний үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тусгай бэлтгэгдсэн багш сурган хүмүүжүүлж байна.
-Тархины саажилт, аутизм, даун, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тэгш хамруулах боловсролын хүрээнд анги бүрд нэг хүүхдийг хуваарилснаар бодит үр дүн гарч эхэлжээ.
-Дорнод аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 500 гаруй хүүхэд бий. Тэдний 340 нь байнгын асаргаатай.