ТӨВ: Төрийн албаны ерөнхий шалгалтад 32.58 хувь нь тэнцэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод /МОНЦАМЭ/ Төрийн албаны нөөц бүрдүүлэх 2023 оны 2 дугаар улирлын Ерөнхий шалгалтыг Төв аймагт зохион байгуулж дууслаа. Энэ удаагийн шалгалтад 119 иргэн бүртгүүлснээс 89 буюу 74.78 хувийн ирцтэй байсан. Шалгалтад орсон 89 иргэнээс 29 иргэн буюу 32.58 хувь нь тэнцэв.
Шалгалтад тэнцсэн оролцогч нараас анхаарах хэрэгтэй зүйлсийг тодруулбал, Төрийн албаны шалгалтад тэнцэхийн тулд маш их унших, хуулийнхаа үндсэн утга учрыг ойлгох нь зүйтэй, ном, апплейкшныг хослуулах нь үр дүнтэй талаар хэлж байв.
Related news

President Khurelsukh: The Most Effective Means to Address Complex Issues is Peaceful Dialogue
7 days

"Mongolia Open Innovation and Co-creation for SDGs” 2023 is Continuing Its Mentoring Program
10 days