ХЭНТИЙ: Хурдан үйлчилгээний нэг цэгийн төв нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-05-26 16:46:07

 

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймагт ХУРДАН үйлчилгээний нэг цэгийн төвийг нээлээ.

Тус төвөөс иргэд 39 байгууллагын 440 гаруй үйлчилгээ, 94 төрлийн лавлагаа тодорхойлолтыг хурдан шуурхай авах боломжтой аж. Түүнчлэн хүн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай, хүртээмжтэй байдлаар хүргэх, зөвлөгөө, мэдээллээр хангах, үйл ажиллагааг боловсронгуй болгох, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх юм. E-Mongolia "ХУРДАН" цэгийн үйлчилгээг бий болгон 21 аймагт 393 цэг, Улаанбаатар хотод 61 цэгт байршуулахар төлөвлөжээ.

Хурдан үйлчилгээ цаашид улам боловсронгуй болж, хувийн хэвшлийн үйлчилгээг нэвтрүүлэх, оны төгсөлд 55 байгууллагын 900 гаруй үйлчилгээг нэмэх аж. Мөн хилийн боомтын гурав, дипломат төлөөлөгчийн газрын 47 нийт 504 цэг байгуулахаар ажиллаж байна. Хэнтий аймагт Зүүн бүсийн худалдааны төвөөс гадна, Шуудан үйлчилгээний төвд мөн нээсэн бол сумдаас анх удаа Бор-Өндөрт нээх юм.

Хэнтий аймаг тус төвийг амжилттай нээсэн найм дахь аймаг болж байгаа бөгөөд зургаадугаар сард багтаан Цахим хөгжил харилцаа холбооны яамнаас бусад аймагт нээхээр төлөвлөжээ. 

Related news