ӨМНӨГОВЬ: Залуусын хөгжлийн хөтөлбөрт 155 оюутан, сурагчийг хамрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-05-25 16:15:35

Даланзадгад /МОНЦАМЭ/. “Оюу толгой” компаниас санаачлан зохион явуулдаг “Залуусын хөгжлийн хөтөлбөр” нь ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид болон их, дээд сургуульд шинээр элсэн орсон оюутнуудад чиглэсэн үйл ажиллагаа юм.

Тус хөтөлбөр нь хувь хүний төлөвшил болон манлайллын ур чадвараа хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд 2013 оноос анх хэрэгжиж эхэлжээ.


 

Хөтөлбөрийн сургалтыг “Би хэн бэ?”, “Багаар ажиллах чадвар”, “Томоор харах” гэсэн 3 шатлалтай зохион байгуулсан бөгөөд Өмнөговь болон Улаанбаатар хотын хэмжээнд нийт 1370 оюутан, сурагч хамрагджээ.

Энэ жилийн хөтөлбөрийн сургалтад 155 оюутан хамрагдсанаас 50 оюутан нөлөөллийн бүс нутаг болох Ханбогд болон Даланзадгад сумын сурагчид байна.

“Оюу толгой” компанийн төлөөллүүд төгсөлтийн үйл ажиллагааны үеэр хөтөлбөрт оролцогчид 3 дугаар шатны сургалтын хүрээнд амжилттай хэрэгжүүлсэн төслийн үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулжээ.

Related news