Элчин сайд, Байнгын төлөөлөгч Ц.Нарантунгалаг Итгэмжлэх захидлаа барив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Элчин сайд, Байнгын төлөөлөгч Ц.Нарантунгалаг энэ сарын 19-нд НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал хатагтай Синди Маккейнд Итгэмжлэх захидлаа барив.
Уулзалтын үеэр Элчин сайд Ц.Нарантунгалаг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал“ үндэсний хөдөлгөөн болон Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй сурагчдын “Үдийн цай“ хөтөлбөрийн талаар танилцууллаа.
Цаашид энэ хүрээнд Дэлхийн хүнсний хөтөлбөртэй хамтран ажиллах сонирхолтой буйгаа илэрхийлэв. Хатагтай Синди Маккейн дээрх чиглэлээр манай улстай хамтран ажиллахаа энэ үеэр тэмдэглэсэн юм.
Related news

French Project Worth EUR 100 Thousand for Strengthening Food Security and Women Participation
3 days

President Khurelsukh: The Most Effective Means to Address Complex Issues is Peaceful Dialogue
8 days

"Mongolia Open Innovation and Co-creation for SDGs” 2023 is Continuing Its Mentoring Program
11 days