Нобелийн шагналт эрдэмтэн К.С.Новоселовыг “Хубилай хаан” медалиар шагнана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-05-23 15:16:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурал өнөөдөр хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ.


Нэгдүгээрт, ШУА-ийн салбарын бага чуулганы нөхөн сонгуулийн дүнг хэлэлцэж бага чуулганы төрийн төлөөллийн бүрэлдэхүүнийг сонгож батлав.

Хоёрдугаарт, ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” медальд 2010 оны Физикийн салбарын Нобелийн шагналт эрдэмтэн Константин Сергеевич Новоселовыг нэр дэвшүүлж, тус шагналыг олгохоор болжээ.

Хубилай хаан” алтан медалийг Монгол Улсын болон дэлхийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан дотоод, гадаадын эрдэмтэн, шинжлэх ухааны зүтгэлтнүүдэд олгох журамтай. Энэ журмын дагуу Нобелийн шагналт, Английн хатан хааны нийгэмлэгийн гишүүн, АНУ-ын Үндэсний шинжлэх ухааны академийн гадаад гишүүн, Сингапурын их сургууль, Манчестерийн их сургуулийн профессор Константин Сергеевич Новоселовын XXI зууны шинжлэх ухаан, технологийн хөгжилд оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлж ийнхүү олгож байгаа юм. 


Ташрамд дурдахад, Монгол Улсад болж буй Азийн физикийн XXIII олимпиадын үеэр буюу энэ сарын 27-нд Нобелийн шагналтан К.С.Новоселов  “Ирээдүйн материал” сэдэвт илтгэлээ тавина. 


Related news