Хаврын тариалалтад буудайн үр 52.8 мянган тонныг бэлджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-05-23 11:00:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хаврын тариалалтад зориулан 52.8 мянган тонн буудайн үр бэлэн байгаа талаар ҮСХ-ноос мэдээллээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 3.6 мянган тонн буюу 6.4 хувиар буурчээ.


ХХААХҮЯ-ны мэдээллээр, өнгөрсөн намрын дотоодын ургацаас 10.9 мянган тонн үрийн нөөц бүрдүүлсэн байна.  

Тавдугаар сарын 20-ны байдлаар хаврын тариалалтын хөрс боловсруулалт болон тариалалтад:

  • Анжис 97.9 хувь,
  • Өргөн холбооны бул 97.3 хувь,
  • Бул 96.5 хувь,
  • Төмс, хүнсний ногооны үрлүүр 95.8 хувь,
  • Үр тарианы үрүүл 95.1 хувь,
  • Бүх төрлийн сийрүүлэгч 94.4 хувь,
  • Дугуйт тракторын 84.6 хувь,
  • Гинжит тракторын 75.6 хувь бэлэн хангагджээ. 


Related news