ХӨВСГӨЛ: Даль цэцэглэх цагаар

ФОТО МЭДЭЭ
gantuyaB@montsame.mn
2023-05-16 08:37:51

Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутагт хамгийн эрт цэцэглэдэг энэхүү цэцгийг Далийн ягаан гэдэг. Энэхүү цэцэг нь хүний бие махбодыг тайвшруулан ядаргаа тайлах, дархлаа сэргээх, сэтгэл тайтгаруулах, толгой тархины өвчнөөс сэргийлэх, хараа сайжруулах, бие тэнхрүүлэн алжаал тайлах ач тустай ажээ.


Өнгөрсөн амралтын өдрүүдэд Эрдэнэбулган суманд Далийн баяр боллоо. Энэ жилийн хувьд цаг агаар хүйтэн байгаа учраас даль цөөн цэцэглэсэн байлаа.


Далийн ягаан цэцэгт амарч суух нь эрүүл мэндэд тустай гэдэг ч хамгийн гол нь хүмүүс тансаг сайхныг таван мэдрэхүйгээрээ бүрэн мэдрэн өөдрөг сэтгэлтэй болж, эерэг энерги хуримтлуулдаг. Өөрөөр хэлбэл багахан хугацаанд байгалийн асар хүчтэй бясалгалд суусантай ижил бөгөөд удаан суух, тэр тусмаа унтаж огт болдоггүй ажээ.