АТГ: Авлигатай холбоотой гомдол давамгайлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авлигатай холбоотой мэдээлэл, гомдол санал хүлээн авах, мэдээлэх 110-ын тусгай дугаараар өнгөрч буй 7 хоногт 246 дуудлага иржээ.
АТГ-ын судалгаа шинжилгээний алба 4 дүгээр сарын 24-30-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 101 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүлээд буйг мэдээллээ.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 56.3 хувь нь
авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тусгай зөвшөөрөл, төсвийн хөрөнгийн
зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж байв.
Related news

French Project Worth EUR 100 Thousand for Strengthening Food Security and Women Participation
6 days

"Mongolia Open Innovation and Co-creation for SDGs” 2023 is Continuing Its Mentoring Program
14 days