Бичиг баримт шалгах нарийн мэргэжлийн тоног төхөөрөмжийг Гадаадын иргэн, харьяатын газарт хүлээлгэн өгчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batbold.sh@montsame.gov.mn
2023-05-10 12:50:07
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын зорчигч хөдөлгөөнд хуурамч бичиг баримт ашиглахын эсрэг амжилттай тэмцэхэд улс хоорондын хамтын ажиллагаа чухал байдаг. Энэ чиглэлээр ХБНГУ-ын Холбооны Цагдаагийн газар болон Монгол Улсын Гадаадын иргэн харьяатын газар 10 дахь жилдээ хамтран ажиллаж байна.


Хамтын ажиллагааны хүрээнд Германы Холбооны Цагдаагийн газраас Монголын мэргэжилтнүүдэд зориулан ээлжит сургалтаа хийж байгаа юм. Энэхүү сургалтад дэмжлэг болгон, бичиг баримт шалгах нарийн мэргэжлийн, сайн чанарын тоног төхөөрөмжийг ХБНГУ-ын Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч, хатагтай Регина Рутенберг Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаярт хүлээлгэн өгчээ.           

Related news