Номын баярт 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 гаруй зохиолч оролцдог

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-05-09 09:16:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хуульд заасны дагуу 5 дугаар сарын 19, 20, 21-ний өдрүүдэд Номын баяр орон даяар эхлэх бөгөөд нийслэлийн төв талбайд 26, 27, 28-нд үргэлжилнэ.


2021 оны УИХ-ын чуулганаар "Номын баяр"-ын тогтсон өдрүүдийг Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрийн хуульд нэмэлт өөрчлөлтөөр оруулж, улс орон даяар тэмдэглэх, төр засгийн зүгээс дэмжих, гойд анхаарах үйл ажиллагаа болохыг тунхагласан. 


омын баяр"-т 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 гаруй зохиолч оролцдог

"Номын баяр"-аар нийтдээ 300 гаруй асар барьж, 200 гаруй хэвлэн нийтлэгч болон 300 гаруй зохиолч оролцдог байна. Харин 30 мянга гаруй хүн идэвхтэй оролцож, номын баярын үеэр номыг түгээн дэлгэрүүлэхэд гар бие оролцдог.

Мөн дэлхийн 10 гаруй улсаас төлөөлөгчид ирдэг бөгөөд цаашид Улаанбаатар хот "Дэлхийн номын нийслэл" болох зорилтыг тавин номын баярын үйл ажиллагааг дэмжин ажилладаг юм.

 

"Номын баяр"-аар ирсэн хүмүүсийн 83.3 хувь нь хоёр болон түүнээс дээш ном худалдан авдаг

Энэ хавар 33 дахь удаагаа болох номын баярын өдрүүдээр нийтдээ 180 мянга гаруй хүн зорин ирдэг байна. Тэдний 95 хувь нь ном худалдан авдаг бөгөөд төдий хэмжээний оюуны хөдөлмөр эдийн засгийн эргэлтэд ордог гэсэн үг юм.

 

“Мэргэн ном” цомыг жил бүр гурван хүнд олгодог

Шилдэг уншигч, шилдэг ном, номын зүтгэлтэн хувь хүн байгууллагад жил бүрийн намрын баяраар “Мэргэн ном” цол олгодог.

2019 онд уншигч Н.Энхсайхан, “Эрдэнэсийн сан" цувралын санаачлагч, хэрэгжүүлэгч Б.Наминчимэд, Б.Лхагвасүрэнгийн “Морин зэрэглээ” ном,

2020 онд уншигч Н.Энэрэл, уран хайчилбарт ном бүтээсэн С.Төрбурам, "Тагтаа” паблишингийн захирал Б.Баясгалан

2021 онд МОНЦАМЭ агентлаг, соёл судлаач Ц.Санчир, МУХГА А.Шагдарсүрэн

2022 онд “Номын ертөнц” клуб, “Сэлэнгэ пресс” ХХК, Д.Урианхай “Философийн суулгацууд” ном хүртэж байв.

Related news